{"title":"Танилцуулга","data":"<div class=\"edtext\"><p style=\"text-align: justify;\">Хэнтий аймгийн Биндэр сум нь  Онон Хурх голын бэлчирт  Чингис хааны мэндэлсэн Тэргүүн  Ононы дэлүүн болдогийн ар  1206 онд их монгол улсыг тунхагласан Онон мөрний хөвөөнд  1920- иод онд Хэнтий аймгийн төв байгуулахаар шав тавьсан газар дээр 1963 онд нүүж буусан хүн амын дал орчим хувь халх үндэстэн боловч буриад сум хэмээн ойлгогддог.
\r\n<p style=\"text-align: justify;\">Эдүгээ манай сум 536,6 мянган га газар нутагтай, Монгол улсын хилийн хойд хэсэгт Хэнтийн нурууны зүүн салбар уулсын өвөр, ойт хээрийн бүсийн  үзэсгэлэнт сайхан байгаль бүхий өргөн уудам нутгийг хамарч  ОХУ – ын Байгаль чанадын хязгаар, Дадал, Баян-Адрага, Батноров, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт сумдуудтай хил залгаа орших бөгөөд Өндөрхаан хотоос 180 км, Улаанбаатар хотоос 406 км алслагдсан, Хэнтий аймгийн хойд бүсийн тулгуур төв 4000 гаруй хүн амтай томоохон сум юм.
\r\n<p style=\"text-align: justify;\">Онон голынхоо хойд тал сумын баруун хойд талын ой мод ихтэй хэсгээр буриад үндэстэн голдуу оршин суудаг. Тал хээр хосолсон цагаандуу бэлчээр сайтай , сумын зүүн , зүүн урд, урд, баруун талаар голчлон халх үндэстэн амьдардаг. Халх ,Буриад үндэстний аж байдлыг нэг дороос харьцуулан харах боломжтой газар юм. Сэцэн хан аймгийн Хөвчийн дайчин жонон ван Цогбадрахын хошууг 1923 онд шинэ засаг төрийн бодлогоор сольж уул усны нэрээр нэрлэх болоход  энэ нутаг орныхон хошууныхаа гол шүтээн, овоо хүний нийгмийн бичиг соёл ёс заншлын  бүхий л түүхийг агуулсан Рашаан хад МНТ номонд Бидэр хошуу буюу Биндэрьяа хан уулынхаа нэрээр нэрлэжээ.  Биндэрьяа хан уулын хошуу дотроо  150 өрх тутам сум хэмээх засаг захиргааны нэгжийг бий болгосон байна. Үүнд Биндэрьяа, Дунд баян, Баян адрага, Сүмбэдовдон,  Барч,  Хэнтий,  Баян өлзийт, Жинст, Дэлгэрхаан, Түмэнжаргалант  гэх мэтээр нэрлэж ирсэнээс уг сумдыг 1931 онд нэгтгэн томруулахад уугуул нэрээ одоогийн байдлаар авч үлдсэн сум бол Биндэр, Баян-адарга сумд юм.  
\r\n<p style=\"text-align: justify;\">Үүнээс Өндөрцагаан, Хэнтий , Дундбаян сумдаар Өмнөдэлгэр сумыг Биндэрьяа, СүмбэДовдон, Дундбаяны зарим баг 1920 онд дүрвэн орж ирсэн Буриадуудаас бүрдсэн,  Онон голын буриад хошууны зарим хэсгээр Биндэр сумыг Барч, Баян сумдаар Дадал сумыг Баян адрага сумыг Хуучид, Хошууныхан, Биндэр Дундбаян сумдын зарим багаар байгуулжээ Үүнээс Биндэрьяа хан уулын хошууныхаа  нэрийг өвлөн авч үлдсэн сум бол Биндэр юм. 1953 онд засгийн газрын тогтоолоор Биндэр сумын баруун хойд талын багуудаар Батширээт сумыг байгуулснаар Биндэр сумын уугуул нэр болох Биндэрьяа хан уулын овоо, тэр орчмын газар нутаг Батширээт сумын Хурх багийн нутагт хамаарах болжээ.  Сонирхолтой нь Биндэрийн овоог Батширээт суманд шилжүүлсний  хойтон жил буюу 1954 оны зун Зуухын баянголыг уруудан Биндэрийн овооны зүүн талын цэлгэр хөндийг дүүртэл үерийн ус дэлхэн бууж улмаар Хурх голыг уруудан хоёр талынхаа ууланд тулсан үерийн ус Хурх голын адагт байсан Биндэр сумын төвийг авч урсган алдав. Үүнээс  Биндэр сумын төв нүүж одоогийн байгаа газарт буух нэг гол шалтгаан болжээ.
\r\n<p style=\"text-align: justify;\">Нарсан коридор
\r\n<p style=\"text-align: justify;\">Биндэр сумын Янгийн давааны арын \"Тогтоолын ногоон\" гэж нэрлэгдсэн газарт 1973 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолтыг хийж, ойн мод үржүүлгийн талбайг 100*4 м хэмжээтэй байгуулсан. Нарсыг үрээр тарьж, тарьц суулгацыг ургуулан, үйлдвэрлэлд ашиглаж ирсэн түүхтэй.
1983 онд ЗХУ-ын эрдэмтэн Радинов, эрдэмтэн н.Нямдаваа нар энэхүү нарсан ойн шинж чанар бүрэлдэхүүнийг судалж сайн чанарын 43 мод, сор мод 1-ийг олж тогтоон паспортжуулан өсөлт хөгжилтийг тэмдэглэж ирсэн
2000 онд Цанахүү өсвөр үеийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан. 
2016 оноос эхлэн Нарсан ойн хүрээлэнг 1 км газар байхаар тооцон сонгон авч, иргэд ААН байгууллагын тусламжтайгаар тохижуулж эхлэсэн. Нарсан ойн дунд зориуд тохижуулсан, саатан суух ширээ сандал,  ан амьтны баримал бүхий амралт зугаалагын явган аялалын хүрээлэн юм.
\r\n<div class=\"ratio content-iframe\" style=\"text-align: justify;\"><iframe src=\"https://www.youtube.com/embed/zI4XuuOLK_w?si=sEKheqyOMwjLRc-S\" data-mce-fragment=\"1\">
\r\n<p style=\"text-align: justify;\"> 